ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг дахин цагдан хорьжээ

ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг, мэргэжилтэн Баярхүү нарыг энэ сарын 09-10-нд шилжих шөнө АТГ-аас баривчилж хориод 48 цагийн дараа шүүхийн шийдвэрээр сулласан. Тодруулбал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин тэдэнд Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байв.

Гэтэл прокурор эсэргүүцэл бичсэнээр шүүх хурал дахин хуралдаж Ч.Алтанхуяг, Баярхүү нарыг энэ сарын 13-нд буюу баасан гаригт нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаж, 461-р хорих анги руу авч явсан гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө.

Тэднийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 100 гаруй тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулахдаа хүүгийн төлбөр дээр "нугалаа" гаргасан байж болзошгүй асуудлаар ийнхүү албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ