Хилээр зургаан кг алт нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын албанаас их хэмжээний алт биедээ нууж улсын хилээр гарах гэж байсан этгээдүүдийг энэ сарын 14-ний өдөр саатуулжээ. Тодруулбал, иргэн О, М нар нь гадуур болон дотуур хувцсандаа зургаан ширхэг алт нууж Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь илрүүлэн алтыг хураан авсан байна. Тус алт нь нийт 6 кг 40 граммын жинтэй. Шалгалтын ажиллагаа үргэлжил байна.
энэ сарын 14-ний өдрийн Монгол банкны ханшаар 1 кг алт нь 129,928,000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд 775,000,000 төгрөгийн алтыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоосон нь энэ юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ