Б.Болортуяа Энэтхэгийн бөх Лалитаг яллаа

“Нур-Султан-2019” чөлөөт бөхийн ДАШТ ид үргэлжилж байна.
Дөнгөж сая эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Б.Болортуяа 1/8 шигшээд Энэтхэгийн бөх Лалитатай барилдаж яллаа.
Манай улсын бөх Азийн АШТ, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин юм.
Түүний өрсөлдөгч нь 2015 оны Азийн АШТ-ий хүрэл медальтай бөгөөд Б.Болортуяагийн дараагийн өрсөлдөгч нь АНУ-ын Жакарра Винчестер аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ