Зургаан сартай хүүгээ робот болгожээ

Олон хүүхэд Бэтмэн юм уу хүн аалзын өмсгөлтэй болохыг мөрөөдөж байх хооронд Америкийн иргэн Райан Боуэн өөрийн балчир хүүд хуучин компьютер тоглоомын баатар Сандер роботын өмсгөлийг бүтээжээ. Хүүгээ мэндлэхээс хэдэн жилийн өмнө Райан ийм ер бусын өмсгөл бүтээх хүслээр жигүүрлэсэн гэнэ. Харин хүүгээ хорвоод мэндлэхээс хоёр сарын өмнө роботын хувцас бүтээх ажилдаа орсон аж.
Тэрбээр 1989 онд бүтээгдсэн MechWarrior компьютер тоглоомын баатар Сандер роботыг гол дүрээ болгов. Райан өөрөө дунд сургуульд сурч байхдаа энэ тоглоомоор тоглодог байжээ. Энэхүү роботыг хуванцар хоолойгоор хийсэн бөгөөд ариун цэврийн цаасыг ч ашиглажээ.
Роботын өмсгөлтэй алхаж яваа бяцхан хүүгийн дүрс бичлэг тун дажгүй болсон тул цахим хэрэглэгчид ихэд анхааран үзэж байгаа гэнэ. Хэдхэн хоногийн дотор энэ роликийг YouTube дээр сая гаруй хүн үзсэн бөгөөд долоо хоногийн хамгийн дуулиантай мэдээнүүдийг тэргүүлсэн аж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ