2022 оны Бээжингийн өвлийн олимпийн бэлгэдлүүдийг танилцуулжээ

2022 оны Бээжингийн өвлийн олимпийг зохион байгуулах хорооноос тус наадмын бэлгэдлүүдийг танилцуулжээ.
Зохион байгуулах хорооны мэдэгдэлд, “Бин Двен Двен хэмээх хулсны панда баавгай бол 2012 оны Бээжингийн өвлийн олимпийн албан ёсны бэлгэдэл юм. Тэр мөсөн хувцастай, алтан зүрхтэй ба бүх төрлийн спортод дуртай. Бин Двен Двен олимпийн наадмын үзэл бодлыг дэлхий нийттэй хуваалцахад бэлэн.
Харин Паралимпийн наадмын бэлгэдэл бол Шуэй Рон Рон юм. Тэр хятад дэнлүүний хэлбэртэй хүн ба бидний сэтгэлийг ямагт дулаацуулна” гэжээ.
Бээжингийн өвлийн олимп 2022 оны хоёрдугаар сарын 4-20, паралимп гуравдугаар сарын 4-13-нд тус тус болох юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ