Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчид жагсаал зохион байгуулав

Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчид өнөөдөр өглөө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Учир нь тус төвийн захиргаанаас цахилгааны үнэ, төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор лангууны түрээсийн үнэ 495 000 байсныг 995 000 төгрөг болгон огцом нэмсэн нь түрээслэгчдэд дарамт болж байгааг эсэргүүцэж байгаа аж.
Худалдаа эрхлэгчдийн зүгээс “Дүнжингарав” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас түрээсийн үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм байна. Гаргасан шийдвэрээ бидэнд сарын өмнө хэлэх ёстой ч хэлээгүй. Ер нь түрээсийн үнийг байсхийгээд мэдэгдэлгүй нэмдэг. Компанийн зүгээс түрээсийн үнийг нэмэх болсон шалтгаанаа цахилгаан, дулаан, усны үнэ өссөнтэй холбоотой гэж тайлбарласан .
Лангуу түрээслэх иргэнээс эхэлж 1 сая төгрөг барьцаанд авдаг. Түлхүүр хүлээлцэх болохдоо мөн 100 мянган төгрөг авдаг. Энэ түлхүүрийн гэх 100 мянган төгрөг авах ёсгүй. Энэ мэтээр түрээслэгчдийн эрх ашгийг зөрчдөг” гэлээ.
Мөн тэд иргэдийн худалдан авах чадвар муугаас сарын түрээсийн төлбөр болох 495 мянган төгрөгийг арай чүү төлдөг байсан. Гэтэл өнөөдөр 995 мянган төгрөг болсон нь худалдаа эрхлэх аргагүй болгож байна” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ