Сурагчид Германчуудтай хамтран Хөвсгөл нууранд судалгаа хийжээ

     Германы Хилийн чанад дахь ерөнхий боловсролын асуудал эрхэлсэн төв”-өөс ивээн тэтгэн “Хөвсгөл нуурын байгаль орчны талаарх төсөл” хэрэгжүүллээ. Уг төсөл 2019 оны есдүгээр сарын 9-12-ны хооронд Хөвсгөл нуурт болж өнгөрсөн бөгөөд ХБНГУ-ын оюуны хөрөнгө оруулалттай Иркутск, Улаан-Үүд болон Улаанбаатар хотын Гёте сургууль, Эрдэнэт хотын 14-р сургуулийн нийт 54 сурагч, багш сурган хүмүүжүүлэгчийн хамтаар очиж судалгаа хийжээ.
Нийт аяллын туршид Хатгал тосгоны захирагч, Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч, Хатгал тосгоны сургуулийн Эко клубын сурагчид гэх мэт олон хүмүүстэй уулзаж мэдээлэл болон санаа бодлоо хуваалцан хэрхэн Хөвсгөл нуураа хамгаалах талаар ярилцлаа. Энэхүү төслийн хүрээнд Хөвсгөл нуур орчмын хамгийн их бохирдолтой цэгүүд дээр очин судалгаа хийж, усны дээжийг шинжлэн үзэхэд хүнд металл илрээгүй боловч хог хаягдлын хэмжээ ихсэх тусам хөрсний бохирдол, цаашлаад гүний ус зэрэг нь бохирдох магадлалтай гэсэн дүгнэлт гаргасан байна. Иймд “Монгол орны нийт хүүхэд залуус, дотоодын аялагчдад хогоо хаяхгүй байж, нэг нэгэндээ шаардлага тавин эх дэлхийнхээ төлөө хамтдаа хөдлөхийг уриалж байна” гэжээ.
Image may contain: 4 people, people sitting, table and indoor
Image may contain: sky, cloud, tree and outdoor




СЭТГЭГДЭЛ БИЧИХ