2019 онд 30 эрүүл мэндийн байгууллагын барилгыг ашиглалтад оруулна

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийн хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яамны “Нээлттэй өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Эрүүл мэндийн салбарын хамт олон улс, үндэстний үнэт баялаг болсон ард иргэддээ эрүүл мэндийг хамгаалах гол хүч болох эрүүл мэндийн салбарт хийгдсэн нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцуулцсан юм.
2017, 2018 онуудад нийт 18 эрүүл мэндийн байгууллагын барилгыг шинээр барьж дуусган, ашиглалтад оруулаад байна. 2019 онд 30 эрүүл мэндийн байгууллагын барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Мөн эрүүл мэндийн салбарт олон жил хүлээгдэж, царцаагдсан бүтээн байгуулалт, үйл ажиллагаа нь зогсонги байдалд хүрсэн төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг оновчтой болгоход онцгой анхаарч байна. Өнөөдрийн өдөрлөгт таван эрүүл мэндийн байгууллагын макетыг олон нийтэд дэлгэн үзүүлжээ.
Өдөрлөгт ирсэн иргэдэд магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл, төгсөлтийн дараах сургалтын талаарх мэдээлэл, төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, оношилгоонууд, Сэтгэцийн эрүүл мэнд, Арьс, гоо засал, харшлын эмгэг, осол гэмтлийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, Эх, хүүхдийн эрүүл мэнд зэрэг эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж, нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ