Олборлолт хийж байсан 125 техник, тоног төхөөрөмжийг буулгав

Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтөд нэг ААН, 19 иргэний алт олборлолтын үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд зогсоов.

Дээрх иргэд болон ААН нь Өлтөд байрлах “Аум Алт” компанитай ашиглалтын нөхөн сэргээлт хийх, туслан гүйцэтгэх гэрээтэй байсан боловч байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй ажиллаж байжээ. Тэдний үйл ажиллагааг зогсоох үед 35 экскаватор, нэг бульдозер, 34 ковш, хүнд даацын 55 ачааны автомашин болон гэр, усан буу, алт угаах тоног төхөөрөмж зэргийг буулгуулаад байна. Тухайн иргэд, ААн-ийн олборлолт явуулж байсан газарт нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэж өгөхийг “Аум Алт” ХХК-д даалгав.


Мөн Уянга суманд олборлолт хийж байсан “Баярс гоулд” компанийн үйл ажиллагааг МХЕГ-ын улсын ахлах байцаагчидтай хамтран шалгахад нөхөн сэргээлт хийгээгүй, улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй байв. Түүнчлэн “Аум Алт” компани ТЭЗҮ шинэчлэх шаардлагатай, зөвшөөрөлгүй блокоос олборлолт хийсэн зэрэг зөрчил илэрчээ. Тиймээс дээрх компаниудын олборлолтыг түр хугацаагаар түдгэлзүүлж, нөхөн сэргээлт хийж, зөрчлөө арилгахыг үүрэг болголоо.

“Аум Алт” ХХК нь 2016 онд 60 га, 2017 онд 80 га, 2018 онд 50 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн бол 2019 онд 50 га, Баярс гоулд ХХК 15 га талбайд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ