Богд банкны шинэ салбар Эрдэнэт хотод нээгдлээ

Богд банк нь 2014 оноос харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад нийцсэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг, цаг алдалгүй түргэн, шуурхай, найдвартай үзүүлсээр ирсэн бөгөөд харьцангуй богино хугацаанд хөл дээрээ баттай зогсож, Монголын зах зээлд өөрсдийн гэсэн байр сууриа эзлэн, орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, харилцагч олон түмэндээ танигдсан шинэ зууны банк болон хөгжиж иржээ.
Тус банкны үйл ажиллагааны хөгжил дэвшлийг тодорхойлох нэгэн гол үзүүлэлтийг танилцуулахад өнгөрсөн нэг жилийн хугацаанд Банкны нийт активаа 143 хувиар, пассивын эх үүсвэрээ 182 хувиар, зээлийн багцаа 7,3 дахин нэмэгдүүлсэн байна. Мөн эдний хамт олон хамт олон банкны уламжлалт бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагч олон түмэндээ аль болох таатай нөхцөлөөр хүргэж үйлчлэхээс гадна
Өдөр бүр хүү тооцдог харилцах данс, Хүүхэд, залууст зориулсан Хүүхдийн карт
Гэр бүлийн картын багц гэх зэрэг шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, Харилцагчаа зайнаас бүртгэх болон тэдний санхүүгийн хэрэгцээг цаг алдалгүй шийдэх “Шуурхай зээл” зэрэг дэвшилтэт бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлээд байна. Тэрээр үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн орон нутгийн иргэддээ ойртон үйлчлэх, харилцагчдынхаа цаг завыг хэмнэх зорилгоор Эрдэнэт хотод анхны салбараа нээсэн байна.
Нээлтийн арга хэмжээнд зориулсан урамшуулалт хөтөлбөрүүдэд идэвхитэй хамрагдан үнэт цагаасаа хуваалцсан Эрдэнэт хотын харилцагчиддаа Богд банкны хамт олны зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж, та бүхний итгэлийг алдахгүйн төлөө бид улам хөгжин зүтгэх болно. Нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, харилцагчдаа талархал илэрхийлэхийлж буйгаа банкны хамт олон уламжлав.
Богд банк Итгэл түгээнэ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ