Дарханы замын хүндрэлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргана

    Дархан-Улаанбаатар хоорондын 205 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай холбоотойгоор Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ.

    Тэд Дарханы  замын ажил өнгөрсөн зургаадугаар сараас эхэлсэн ч замын ажил урагшлахгүй, иргэд бартаа ихтэй замаар зорчиж, энэ олноороо осолдож байгаа тухай мэдээлээд, аравдугаар сарын 15-нд Сүхбаатарын талбайд Дарханы замын асуудлаар гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж асуудлыг шийдвэр гаргагчдын анхааралд хүргэх гэж буйгаа дуулгав.

    Тэд фэйсбүүкт “Дарханы зам засвар-Иргэдийн хяналт” гэсэн групп үүсгэжээ. Энэ групптээ Дарханы замд хохирсон иргэд Дарханы замаар зорчиход өөр өөрт тохиолдсон хохирол, тус замаар зорчсон тэмдэглэл, зургуудаа нэгтгэхийг уриалж байна. Мөн мэргэжлийн хүмүүс байвал өөрийн байр сууриа илэрхийлэхийг Дархан, Орхон, Сэлэнга аймгийн залуучууд уриаллаа. 

Автозамын газраас гаргасан мэдээгээр Дарханы замд 2019 оны эхний 6 сарын байдлаар:

300 гаруй хүн амь нас эрсэдсэн

200 гаруй авто ослын гэмт хэрэг бүртгэгдсэн

100 гаруй хүн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж үлдсэн

эрүүгийн 57 гэмт хэрэг үүсгэн шалгагдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ