Өнөөдөр хүртэл хуулаагүй замыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах уу

Хотоос гарахаас айдаг болждээ....
Монгол эх орон минь өдрөөс өдөрт өнгө нэмсээр. Хотын өнцөг булан бүрд бүтээн байгуулалт сүндэрлэсээр. Мөн энэ жил л гэхэд Налайх, Дарханы замуудыг шинээр тавихаар болсон явдал юм. Гэвч зуны гурван сар түүгээр зорчигч иргэдэд хүндрэл учирсан. Учир нь шинэ замыг тавихын тулд хийж буй ажлын шуурганд хуучин зам нь там болтлоо эвдэрсэн байдаг. Иймээс машиндаа хайртай хүн бол Налайх орохын тулд Төв аймгийн замаар тойрч явна даа гэсэн яриач гараад амжсан.
Тэгвэл Дархан хотын залуус хамтарч 2018 оны наймдугаар сард дархны замыг шинээр тавих ёстой гэсэн шаардлага тавьж байсан.Тухайн үед Азийн хөгжлийн банкны 60 сая долларын зээлээр хоёр эгнээтэй зам тавих шийдвэр гарсан байдаг. Үүний дараа нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 60 сая долларын санхүүжилтийн асуудлыг ЗГ шийдвэрлэснээр 4 эгнээ, олон улсын стандартад нийцсэн зам тавихаар болсноо Засгийн газар зарлаж, ажил эхэлсэн. 2019 оны зургадугаар сараас Дарханы замын ажил албан ёсоор эхэлсэн ч замын ажлын явц тааруу, санхүүжилт бүрэн шийдэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Хамгийн гол нь энэ ажилд төрийн хяналт байгаа эсэх ойлгомжгүй байна. Ийн удаашралд орсон шинэ замын ажил үргэлжилж байх хооронд иргэд түр замаар зорчин бусад хэсэгт үндсэн замаар хөдөлгөөнд оролцох талаар өмнө мэдээлсэн. Тухайлбал Улаанбаатар хот доторх буюу Баруунтуруун орчмын иргэд Таван шар-Толгойт-Орбит-Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлнэ. Түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гармын орчим Баруун туруунд хүрнэ.
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд уг уулзвараас Эмээлтийн замаар Хүй долоон худаг хурдан морины замаар дайран 361-ийн гармаас Дархан-Сэлэнгэ чиглэлийн үндсэн замд орж явахаар болсон. Гэтэл өнөөх түр зам нь сүүлдээ машин явахын аргагүй болтлоо эвдэрчээ. Ямар сайндаа л бие нь муу ээжийгээ эргэх гээд хотоос Дарханыг чиглэсэн залуу буцаж вагоноор явах билээ. Энэ мэт зайлшгүй тохиолдолд там болсон замаар явахаас өөр аргагүй, аль эсвэл буцахаас өөр сонголтгүй болж. Ямартай ч амьд хүн аргатай гэгчээр шинэ сайхан замтай болохын тулд хүлээхээс яах билээ гэх нэг хэсэг байв ч, түр зам гэсэн нэртэй энэ нэг юмаа аятайхан янзлаад өгчихдөг болоосой, арай л дэндүү юм. Ухчихсан нүх шиг ийм замаар яаж иргэд аюулгүй зорчих юм гэх хүн цөөнгүй. Уг нь хийж буй нэгнээ үгүйсгэх биш дэмжих нь зүйтэй ч цаг үеэсээ хоцорч хийгддэг бүтээн байгуулалтууд л ардаа нөхөж баршгүй хохирлыг дагуулсаар л. Албаны хүний мэдээллээр шинэ зам ирэх 11 сард ашиглалтанд орох юм гэсэн. Гэхдээ өнөөдөр хүртэл хуулаагүй замыг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэдэг нь юу л бол.
Орхон аймгийн залуучуудын холбооны дарга Ж.Энхзориг, ЗТЯ, ХЗДХ, ЭМЯ хамтарч 2018 онд Зам тээврийг ослын цагаан ном гаргажээ. Энэ номондоо авто тээврийн ослын 97.7 хувь нь жолоочийн буруугаас, 2.1 хувь нь явган зорчигчоос, 0.2 хувь нь замын чанараас шалтгаалж байна гэж дүгнэжээ. Иргэд замын энхэл донхлыг тойрч байгаад осолд ордог. Энэ дүгнэлтийг иргэд эсэргүүцэж байна.
Авто замын газраас гаргасан мэдээгээр Дарханы замд 2019 оны эхний 6 сарын байдлаар:
• 300 гаруй хүн амь нас эрсэдсэн
• 200 гаруй авто ослын гэмт хэрэг бүртгэгдсэн
• 100 гаруй хүн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж үлдсэн
• эрүүгийн 57 гэмт хэрэг үүсгэн шалгагдаж байна. Ийм хүнд байдалтай байхад яагаад Ерөнхий сайд юу ч дуугарахгүй байгаа юм бэ?
Л.Энхцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ