"Хүрээлэн" төслийн баг "Балдорж" шагналыг хүртлээ

Монголын сэтгүүл зүйн салбарын дээд шалгуур “Балдорж” шагнал гардуулах ёслол өчигдөр боллоо.
Сэтгүүлчдийн бүтэн жилийн бүтээлч хөдөлмөрийг мэргэжлийн өндөр шалгуураар шүүж, шилдгийг тодруулдаг ”Балдорж” шагналтнаар сэтгүүлч У.Ганбаяр, М.Буянбадрах нар Хүрээлэн төсөл - “Калмык” их нүүдлийн мөрөөр, “Говийн таван гайхамшиг” цуврал нэвтрүүлгээрээ тодорч, болор цом, өргөмжлөл, 20 сая төгрөгийн эзэн болов.

Тусгай байрт:
ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа ЖДҮ-г тойрсон цуврал нийтлэл, сурвалжилга
“Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга “Дулдуйтын равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна” цуврал нийтлэл
“Ub.life” сайтын сэтгүүлч, редактор Б.Энхцэцэг “Холдох тусмаа гэрэлтэнэ” хөрөг нийтлэл, “Асуух ёстой нь асуулгүй, ярих ёстой нь ярилгүй үлдэж дээ” ярилцлагаараа тус тус шалгарлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ