Шинжлэх ухааны ажилтнууд анхдугаар их хурлаа хийлээ

Монголын шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал Төрийн ордонд эхэллээ.
Ерөнхий сайдын ивээл дор шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг “Хандлагаа өөрчилье” уриан дор зохион байгуулж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх их хурлыг нээн үг хэлж, Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Улс эх орны оюун тархи болох эрдэмтэд анх удаа чуулж, тулгамдсан асуудлаа ярилцаж, гарц шийдэл олохоор ийн хуралдаж байгаа юм.
Шинжлэх ухаан ажилтны анхдугаар Их хурал нь Монгол Улсын төр, засгаас шинжлэх ухаан, технологийг улс орны нийгэм, эдийн засгийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг, хөгжил, дэвшлийн тулгуур хүчин зүйлсийн нэг хэмээн үзэж, шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийн бодлого, зорилтыг цаг тухай бүрт нь тодорхойлон, хууль эрх зүйн орчин, бүтэц, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, салбарын чадавх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар онцгой анхаарч байгаагийн нэг илрэл гэдгийг зохион байгуулагчид онцлоод байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ