"Urbun" хөдөлгөөнийхөн дурсгалт барилгуудыг хамгаалах асуудлаар ярилцаж байна

"Улаанбаатар иргэдийн форум" ТББ-аас санаачлан "Urbun" хөдөлгөөнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Хотын тулгамдсан асуудал, хот төлөвлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх, иргэдийн оролцоог дэмжих зорилго бүхий иргэдийн нээлттэй форумын энэ жилийн хөдөлгөөн “Түүх, архитектурын өв болсон дурсгалт барилгуудыг хамгаалах нь” сэдвийн хүрээнд өнөөдөр болж байгаа юм.

Энэ сэдвийн хүрээнд Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний төв номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг барилгуудын тухай ярилцаж байгаа ажээ. Бид тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ