Энэ жил нөөцийн мах бэлтгэх ажлыг эрт эхлүүлжээ

    Дөрөвдүгээр сард нөөцийн мах худалдаанд гарсан ч махны үнэ буугаагүй. Угтаа нөөцийн мах худалдаанд гарснаар махны үнийг тогтвортой байлган ард иргэддээ хямд үнээр мах авах боломжийг бүрдүүлдэг. Өнгөрсөн жил өмнөх жилийнхээс гурав дахин бага мах нөөцөлсөн. Энэ нь мах бэлтгэх ажил оройтсон, арилжааны банкны шаардлага өндөр байснаас гурван компани шалгуурт тэнцэж, нөөцийн махыг бэлтгэсэн зэрэгтэй холбоотой. Тэгвэл нөөцийн мах бэлтгэх ажилд нийслэлийн Ерөнхий менежер Т.Гантөмөр даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Уг ажлын хүрээнд энэ жил Улаанбаатар хотод 15-20 мянган тонн мах бэлтгэх зорилго тавьсан. Нөөцийн мах бэлтгэхэд оролцох аж ахуйн нэгжүүдэд өчигдрөөс хүсэлт хүргүүлж эхэлжээ. Нөөцийн махны санхүүжилтийг арилжааны банкаар гаргуулна. Мөн экспорт хийж байгаа байгууллагуудад борлуулж буй бүтээгдэхүүнийхээ 10 хувийг дотоодод нийлүүлэх шаардлага тавьж байгаа.

    Өнгөрсөн жилийн хувьд Улсын төсөвтэй холбоотойгоор мах бэлтгэлийн ажил оройтсон. Энэ жил ийм асуудал үүсгэхгүйн тулд энэ жил нөөцийн мах бэлтгэх ажлыг эрт эхлүүлжээ. Мөн өнгөрсөн жил нөөц бэлтгэх ажилд 10 компани материалаа ирүүлсэн ч арилжааны банкуудын шаардлага хангаагүйгээс гурав нь оролцсон байдаг. Ийм байдал үүсгэхгүйн тулд нөөцийн мах бэлтгэх ажлыг эртнээс эхлүүлж, арилжааны банкинд батлан даалт гаргуулж байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ