Малчид бэлчээрээ булаацалдаж, нэгнийхээ амь насыг хохироожээ

    Говь-Сүмбэр аймагт өчигдөр буюу есдүгээр сарын 29-ний өдөр малчид бэлчээрээ булаацалдаж улмаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.  Хэргийг тодруулбал, тус аймгийн Шивээ-Говь сумын хоёрдугаар багт оршин суух 56 настай Б гэгч нь малын бэлчээрээ булаацалдан муудалцаж, малчин 45 настай эмэгтэйг цээжинд нь хутгалж амь насыг нь хохироожээ. Шалгалтын явцад сэжигтэн этгээд нь хэрэг үйлдэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Хэргийг Говь-Сүмбэр аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ