Хууль бусаар мөнгөн ус ашигласан БНХАУ-ын иргэдийг саатууллаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд байрлах ... тоот орон сууцанд химийн бодис илэрлээ гэх дуудлага өчигдөр оройн 20:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус дуудлага мэдээллийг шалгахад тухайн байранд түр оршин суух хаягтай БНХАУ-ын иргэд мөнгөн ус мэт зүйлийг ашиглаж, алтны шороо угааж байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Дээрх хэрэгт  БНХАУ-ын долоон иргэнийг холбогдуулан шалгаж байгаа ба хэргийн газарт цагдаагийн байгууллага, онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газар болон тагнуулын байгууллага хамтран ажиллажээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгах ажиллагаа явагдаж байгаа ба одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг албаныхан хэлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ