Баригдаж буй барилгын цахилгаан шатны хөндийгөөс 60 орчим настай хүний цогцос олджээ


Баригдаж буй барилгын цахилгаан шатны хөндийд хүн нас барсан осол гарсан байна.

Тодруулбал, онцгой байдлын алба "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, шинээр баригдаж байгаа 10 давхар барилгын цахилгаан шатны хөндийд цогцос байна, гаргаж өгнө үү" гэсэн хүсэлтийг есдүгээр сарын 30-ны өдрийн 10:45 цагт цагдаагийн байгууллагаас хүлээн авжээ.

Үүний дагуу нийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 8.5 км замыг туулан 11:00 цагт очиж, харуулын ажилтан, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /63 настай, эрэгтэй/-ийн цогцсыг цахилгаан шатны доод хөндийгөөс аврах олс ашиглан гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ