Чихэвчийг удаан хэрэглэх нь аюултай

Утастай болон утасгүй чихэвчийг өдөрт хоёр, гурван цагаас илүүгүй хэрэглэж болно. Ингэхдээ дууны төвшин нь 80дБ-ээс хэтрэх ёсгүй гэдгийг сонсголын гажиг судлаач, чихний эмч сэрэмжлүүлж байна.
“80 децибилээс дээш бол сонсголд үзүүлэх удаан хугацааны нөлөөллийг түвшингээрээ хамгийн ноцтойд тооцдог аж. Сонсголын эрүүл ахуйг сахих хэрэгтэй бөгөөд “аятайхан чимээгээр” дуу хөгжим сонсох юмуу ярих хэрэгтэй гэж шинжээч ярьжээ.
Үүнээс гадна, сонсголын эрхтэнд чанга дуу чимээ удаан хугацаагаар нөлөөлөхөөс сэргийлж, түүнчлэн хамгаалалтын хэрэгсэл хэрэглэхийн тулд чимээ шуугиантай газарт аль болох цөөн байхыг зөвлөж байна. Сонсгол тааруухан болж байгаа мэдэгдвэл сонсголоо жилд нэг удаа шалгуулж байх хэрэгтэйг тэр сануулжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ