Монголын энхийг сахиулагчид Афганистаныг зорино

Монголын энхийг сахиулагчид удахгүй Исламын Бүгд Найрамдах Афганистан улсыг зорих гэж байна. Энэ удаад НАТО-гийн тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний хамгаалалтын ротын дэд хурандаа М.Аюушжаваар ахлуулсан хамгаалалтын ротын 10 дугаар ээлжийн алба хаагчид оролцох юм. Монгол Улс анх 2003 оноос Афганистан улсад анх цэргийн багаа илгээж байгаа юм.
Өнөөдөр тус хамгаалалтын ротын энхийг сахиулагчид Зэвсэгт хүчний Жанжин тугандаа хүндэтгэл илэрхийлэв.
Энэ үеэр Хамгаалалтын ротын 10 дугаар ээлжийн захирагч дэд хурандаа М.Аюушжав хэлэхдээ “Бид Монгол Улсын цэргийн дээд командлал Зэвсэгт хүчний удирдлагаас даалгасан эрхэм хүндтэй үүрэг даалгаврыг биелүүлэхээр ажиллагааны өмнөх бэлтгэлийг гүйцэтгүүлэх, цагийн байдалд ойртуулах хэлбэрээр явуулж өндөр ачаалалтай бэлтгэлийг төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан"гэдгээ онцолсон юм.
Энэ удаагийн энхийг сахиулагчдын баг Зэвсэгт хүчний 37 анги байгууллагын төлөөллөөс бүрдэж нэгэн зорилготой хамт олон болж бүрэлдэж Афганистаныг зорих гэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ