700 гаруй кг дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар гаргахыг завджээ

Гаалын ерөнхий газраас Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр 736,9 кг дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг хууль бусаар тээвэрлэж гаргахыг завдсаныг илрүүлжээ.  

Монгол Улсын иргэн Г нь өөрийн жолоодож явсан Истана маркын суудлын автомашины зорчигчийн хэсэгт 75 шуудай нийт 736.9 кг  дэрвэгэр жиргэрүүг ачсан байсныг ийнхүү илрүүлэн шалгаж байна.

Улсын хилээр оруулах, гаргах, дамжуулан өнгөрүүлэхийг хориглосон барааны жагсаалтыг ЭНЭХҮҮ холбоосоор орж үзэхийг тус газраас мэдээлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ