Дэлхийн яруу найрагчдын 39 дүгээр их хурал эхэлжээ

Дэлхийн яруу найрагчдын 39 дэх их хурал Энэтхэг улс Одиша мужид өчигдөр нээлтээ хийжээ. Энэ үеэр тус мужийн Буванишвар хот дахь Kалинга Их сургуульд Махатма Гандийн 150 жилийн ойд зориулж түүний хөшөөг нээсэн байна. Хөшөөний нээлтэд тус сургуулийн 30 мянган оюутан оролцсон аж. Мөн тус их сургуульд гурван номын сан зэрэг нээсний нэг дэх нь Махатма Гандийн номын сан, хоёр дахь нь Яруу найргийн номын сан, гурав дахь нь Хүүрнэл зохиолын номын сан ажээ.
Дэлхийн яруу найрагчдын 39 дэх их хурлын нээлтэд 82 орноос 1300 гаруй яруу найрагч, 700 гаруй залуу яруу найрагч оролцсон байна. Махатма Гандийн утга зохиолын шагнал бий болгож анхны шагналаа Энэтхэгийн зохиолч Бхабананда Азарт олгожээ. Дэлхийн яруу найрагчдын их хуралд Монгол Улсаа төлөөлж Дэлхийн соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч С.Начин, яруу найрагч Ч.Эрдэнэбаатар нар оролцож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ