Цүнхэнд дарлуулсан сурагч нас

    Жижигхэн сурагчид гэж хүн бүхэн тэднийг өхөөрддөг. Гэхдээ тэдний нуруун дээрх том цүнхийг хэн ч анзаарч хардаггүй. Энэ бол бага ангийн бяцханууд. Тэд өдөр бүр өөрийн бяцхан биендээ ахадсан хүнд цүнх үүрч хичээлдээ явж байна.
    Дэлхийн олон улс орнууд бага ангийн сурагчдийн үүрэх цүнхэнд стандарт тогтоон ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэнд өсөлт хөгжилтөд санаагаа чилээж, анхаарал хандуулсаар удаж байгаа билээ. Ийм улс орнуудын тоо жилээс жилд өссөөр байна. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар хүүхдийн ясжилтын процесс явагдаагүй байдагтай холбоотойгоор сурагчдын цүнх тухайн хүүхдэд тохирох зохистой хэмжээнээс илүү хүнд байх нь бие бялдрын өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй ядралт, булчингийн ачаалал, сээр нурууны хазайлт, нурууны өвчлөл, мөрний тойрог зэрэгт сөргөөр нөлөөлдөг байна. Гэтэл эцэг эхчүүд хүүхдүүдээ бөгтийж явсаар байгаад бөгтөр боллоо гэх мэтээр шалтгааныг өнгөцхөн дүгнэж хүүхдүүдээ буруушаан зэмлэдэг.

Цэвэлмаа охин энэ жил нэгдүгээр ангид оржээ. Хичээлийн эхний хэдэн өдрүүдэд тэр сургуульдаа дуртай явдаг байж. Харин сүүлийн үед хичээлдээ явмааргүй байна гэж уйлах болсон аж. Эцэг эх нь түүний энэ шалтгааныг ангийн багш болон найзууд нь таалагдахгүй байгаа юм байна гэж дүгнэдэг байжээ. Гэтэл хамаг учир түүний цүнх хэтэрхий хүнд  байсныг тэд олж мэджээ.
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ