Ажил хэргийн зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ

    ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар уулзах үеэрээ хоёр улсын ажил хэргийн зөвлөл байгуулах асуудалд нааштай хандаж байгаагаа батлан мэдэгджээ хэмээн ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов мэдэгдсэн байна.

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Хельсинкид уулзах үеэрээ хоёр улсын бизнес нийгэмлэгийн төлөөлөгчдийн ажил хэргийн зөвлөлдөх зөвлөл байгуулахаар тохиролцсон байна.

    “Гадаад хэргийн сайд С.Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар энэхүү санаачлагад нааштай хандлагатай байгаагаа мэдэгдсэн” хэмээн тэрбээр ярьжээ.

    Түүнчлэн "Хориг арга хэмжээнүүд хэрэгжиж байгаа хэдий ч Оросын эдийн засагт үзүүлэх АНУ-ын бизнесийн ашиг сонирхол өсөн нэмэгдэж байгаа бөгөөд хоёр улсын худалдаанд гурав дахь жилдээ дараалан эерэг өөрчлөлт ажиглагдсан хэвээр байна. Энэ оны эхний 7 сард хоёр улсын худалдааны хэмжээ 16.1 тэрбум ам.долларт хүрсэн. АНУ-ын худалдан авалтын хэмжээ нэмэгдэж байна. ОХУ-д хийж буй шууд хөрөнгө оруулалт АНУ-д хамгийн их хэвээр байна” хэмээн Анатолий Антонов ярьсан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ