“Инчеон-2014” Азийн наадам болоход 1 жил үлдлээ

“Инчеон-2014” Азийн наадам БНСУ-ын Инчеонд ирэх оны 9-р сарын 19-нөөс 10-р сарын 4-ны хооронд болно. Энэ наадамд улсаа төлөөлөн өрсөлдөх Монголын тамирчдыг хөгжөөн дэмжин туслах БНСУ-ын залуус МҮОХ-нд зочиллоо.

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар БНСУ-ын 30 орчим залуусыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монголын тамирчид Инчеоны наадамд хэрхэн оролцох, бэлтгэл ажил хэр явагдаж байгаа зэрэг сэдвээр харилцан ярилцлага өрнөлөө. Харин МҮОХ-ноос Инчеоны Азийн наадамд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа гэлээ.

Гуанжоу 2010 Азийн 16-р спортын их наадам урд хөршид болсон. 22 спортын төрлөөр аваргуу тодруулсан наадамд манай улсаас 230 гаруй тамирчин өрсөлдсөн. Манай тамирчид чөлөөт бөх, бокс, ушу сандэ гэсэн төрлүүдэд 2 алт, 5 мөнгө, 9 хүрэл нийт 16 медаль хүртэж байсан амжилттай. Харин Инчеон Азийн наадамд хэдэн төрөлд ямар баг бүрэлдэхүүнтэй оролцох нь тодорхой болоогүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин