Х.Цагаанбаатар эхний учраагаа ялав

Жүдо бөхийн дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн -73 килограмын жинд барилдаж буй Х.Цагаанбаатар учраа бөхтэйгөө барилдаанаа хийж дуусгалаа.

Түүний учраа болох Финландын жүдоч манай бөхтэй оноогоор эн тэнцүү өрсөлдөж явсан ч эцсийн мөчид даралтад орж тоолуулан цэвэр ялагдлаа.

Ингэснээр манай жүдоч Х.Цагаанбаатар ялалт байгуулж дараагийн барилдаанд Олимп, дэлхийн хүрэл медальт Францын жүдоч Уго Леграндтай барилдахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ