Цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эх зөвшөөрвөл томуугийн дархлаажуулалтад хамруулна

Томуугийн эсрэг вакцин нь нэг жилийн турш хүний биед дархлаа тогтоож, томуугаас сэргийлдэг биологийн бэлдмэл юм.
“Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн, нэн ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүдийг түлхүү хамруулахаар төлөвлөжээ. Тухайлбал нийслэлийн харьяа 233 цэцэрлэг, УБТЗ-ын харьяа 10 цэцэрлэгийн нийт 87.130 хүүхэд, мөн асрамжийн зургаан төвийн 6150 хүүхдийг улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулна. Цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эх зөвшөөрвөл томуугийн дархлаажуулалтад хамруулах бөгөөд вакциныг эмч, сувилагчид цэцэрлэгт нь очин хийж буй юм.
Мөн улирлын томуугийн эсрэг вакцины эхний ээлжийн дархлаажуулалтаар эрсдэлт бүлгийн нийт 4600 хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй/, эрүүл мэндийн 6010 ажилтныг тархвар судлалын заалтаар дархлаажуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ