Сайжруулсан түлшний асуудалтай долоо хоногт болж өрнөсөн сайхан үйл явдлууд

Сайхан мэдээ үргэлжилсээр.........
Энэ долоо хоногийн сайхан мэдээнүүдийг түүчээлсэн эхний сайхан мэдээ бол 5 жилийн ойгоо тэмдэглэж байгаа "Ачит Ихт" компанийн эрчим хүчний хэмнэлттэй боловсруулах үйлдвэрийн сайн жишээ юм.
“Ачит Ихт” ХХК таван жилийн хугацаанд 160 тэрбум төгрөгийн татвар төлжээ
Байгуулагдсан цагаасаа хойш улсын болон орон нутгийн төсөвт 160 тэрбум, “Эрдэнэт үйлдвэр”-т 10 орчим тэрбум төгрөгийн татвар төлсөн, 220 гаруй хүнийг ажлын байраар хангасан “Ачит Ихт” ХХК таван жилийн ойн хүрээндээ “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа.
Ашигт малтмалын хуулийн дагуу үүсмэл ордын ашиглалтын анхны зөвшөөрөл эзэмшигч, бүтээгдэхүүнээ Лондонгийн металл биржийн гишүүнээр бүртгүүлсэн Монголын анхны компанийн нэг “Ачит Ихт” ХХК үүсмэл ордын насжилтыг уртасгах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг “Ачит Ихт” ХХК эрдэс баялгийг сорчлохгүйгээр ашиглах, хүрээлэн буй орчинд ээлтэй, шинэлэг технологийг нэвтрүүлэх зорилтоо амжилттай хэрэгжүүлж Монголд анх удаа давуу эрхийн хувьцааг гаргалаа хэмээн тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг бага хурлын үеэр онцоллоо.
Тус компани Монгол Улсад анх удаа баялаг бүтээж байгаа ажилчиддаа үйлдвэрийнхээ үр шимийг хүртэх боломжийг давуу эрхийн хувьцаа гарган эзэмшүүлэх зорилгоор 2018 онд анхны ногдол ашгаа олгож байсан бол өдгөө дөрөв дэх улирлын ногдол ашгаа олгожээ. Ногдол ашиг нь жилийн 30 хувь, улирлын 7.8 хувь, сарын 2.5 хувийн хүүтэй юм.
Таван жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Үүсмэл ордын ашиглах бодлогын хэрэгжилт, туршлага, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн хэлтсийн дарга С.Сүхбат “Геологи уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого, үүсмэл ордыг ашиглах нь” сэдвээр илтгэл танилцууллаа. Мөн судлаач, эдийн засагч, докторант Ч.Отгочулуу “Зэсийн үйлдвэрлэлийн цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа. Нийт есөн илтгэлийн хүрээнд хэлэлцүүлэг болж өрнөсөн юм.
“Ачит Ихт” ХХК “Эрдэнэт үйлдвэр”–ийн технологид тохирохгүй хуримтлагдаж, байгал орчинд сөрөг нөлөөллөө үзүүлж ирсэн, балансын бус 2 дугаар овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж, катодын цэвэр зэс үйлдвэрлэн экспортод гаргадаг эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэрийг ашиглалтад оруулж 5 дахь жилдээ амжилттай ажиллуулж байгаа үндэсний шилдэг компани юм.
Монгол хүмүүний бүтээсэн“Хийморь” УСК 93 орны кинотой өрсөлдөх гэнэ.
“Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” уран сайхны кино Оскарт нэр дэвших эрхээ авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ удаад “Хийморь” кино нь Оскарын “Шилдэг гадаад уран сайхны кино” номинацид өрсөлдөх нь тодорхой болов. Тус номинацид 93 орны кино өрсөлдөх юм байна. Мөн Оскарын шагнал гардуулах ёслол 2020 оны хоёрдугаар сарын 9-нд болох юм.
Тус уран сайхны кино нь өнгөрсөн сард Германд болсон “Oldenburg International Film Festival”-д оролцон “Кино урлагийн амин сүнс” шагналыг хүртсэн юм. Хоёр цаг үргэлжлэх “Хийморь” уран сайхны кино нь монгол морь, монгол бахархал, монгол хүний эх орноо хайрлах сэтгэл, хүн байгалийн холбоо, монгол философийг багтаасан юм байна. Сайхан юмаа.
Тамирчид маань долоо хоног бүр сайхан мэдээг нэмсээр л энэ удаад
М.АНХЦЭЦЭГ ДЭЛХИЙН ЦОМЫН ЭЗЭН БОЛЖ ЧАДЖЭЭ.
АНУ-д энэ сарын 4-6-нд болсон хүндийг өргөлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд олон улсын хэмжээний мастер М.Анхцэцэг оролцож, дэлхийн цомын эзэн болжээ.
Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс олон улсын хэмжээний мастер М.Анхцэцэг алт, Г.Ануужин мөнгө, Э.Билэгсайхан хүрэл медаль хүртсэн байна.
Олон улсын хэмжээний мастер М.Анхцэцэг нь өнгөрсөн сард Тайландад болсон дэлхийн аваргын тэмцээний 81 кг-ийн жинд оролцож хүрэл медаль хүртсэнээр дэлхийн аваргын ихэр хүрэл медальтан болоод байсан юм. Ингэхдээ Монгол Улсын хүндийг өргөлтийн гурван дээд амжилтыг шинэчилсэн билээ. Мөн тэрбээр ээж болоод есөн сар болж байгаа юм. Амжилт :}
Дараагийн сайхан мэдээ нь зах, худалдааны төвүүдийн нийтийн бие засах газар үнэ төлбөргүй үйлчлэх болсон юм.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зах, худалдааны төвүүдэд “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын хэрэгжүүлж эхэлсэн байна.
Тодруулбал, “Хүчит шонхор” ХХК-ийн “Шонхор”, “Анко” ХХК-ийн “Нарантуул-2”, “Мөнгөт цахир трейд” ХХК-ийн “Нарлаг дэнж” худалдааны төвүүд нь төлбөртэйrээр үйлчилж байсан бие засах газар болон ариун цэврийн өрөөг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс иргэдэд төлбөргүйгээр үйлчилж эхэллээ.
Улаанбаатар хотод маань шинэ хичээдийн жил эхэлснээс хойш хэд хэдэн сургууль цэцэрлэг шинээр ашиглалтад орсон. Хөдөө орон нутагт маань ч шинэ бүтээн байгуулалтууд сүндэрлсээр. Үүний нэг нь Чойбалсан хотод 270 хүүхдийн хүчин чадалтай хоёр цэцэрлэг нээлтээ хийжээ.
Нүхэн гарцыг уран зургийн галлерей шиг болгож чаджээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хүнсний 20-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэн засварласан билээ.
Тус нүхэн гарцыг засч янзлаагүй байхад зарим нэг нь хоноглох газар болгож, үүгээр өнгөрөх хүмүүс нус цэр, тамхины ишээ хамаагүй хаядаг байсан. Тэгвэл нүхэн гарцыг шинээр засч ашиглалтад оруулснаас хойш, энэ байдал үгүй болж, хувь хүмүүс, олон нийтийн байгууллага зүй зохистойгоор ашиглаж эхэлсэн байна.
Сайн сайхан бүхэн түүчээлэх болтугай.
www.bataar.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ