Караокед гал гарч нэг хүн нас барж, 20 гаруй хүн түлэгджээ

    Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн караокед өчигдөр /2019.10.11/ шөнө 23.00 цагийн үед гал гарчээ. Галын улмаас нэг хүн нас барж, 20 гаруй хүн их, бага хэмжээгээр түлэгдсэн болон угаартсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байна.

Тэдний долоогийнх нь биеийн байдал хүнд байгаа учир нисдэг тэргээр Улаанбаатар хот руу тээвэрлэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна. Одоогоор галын нөхцөл шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ