Тарваганы хөлдөөсөн, боловсруулаагүй махыг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завджээ

    Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын баталсан хуваарийн дагуу “Эмээлт”-ийн авто тээврийн шалган бүртгэх товчооны хяналт шалгалт хийж байгаа.

Хяналт шалгалтаар энэ сарын 10-ны өдрийн 15 цагт иргэн Б нь Ховд аймгийн Жаргалант сумын захаас 14 бодгаль тарваганы арьстай хөлдөөсөн, боловсруулаагүй махыг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ