“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах УДЭТ-ийн газараас зарсан гэв үү

Улаанбаатар хотын түүх соёлын нэг хэсэг болох барилгуудыг актлах тухай 2011 оны үеэс яригдаад удаж байгаа. Өнөөдөр ч энэ асуудал маргаан дагуулсаар байгаа. Үүнтэй зэрэгцээд газрыг нь наймалцаад эхэлсэн бололтой. Учир нь Улсын Драмын эрдмийн театрын газраас “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах зарсан тухай цахим орчмоор яригдах боллоо. Тухайн газрыг анх Сэвжид сангийн цэцэрлэгт хүрээлэн хийнэ хэмээн авч байжээ. Гэвч тухайн газартаа цэцэрлэгт хүрээлэн барихгүйгээр цаашаа дамжлан зарсан бололтой.
ДРАМЫН ТЕАТРЫН НАЙРУУЛАГЧ, ЗАХИРАЛ, ЖҮЖИГЧИД ЯАГААД ЭСЭРГҮҮЦЭХГҮЙ ЧИМЭЭГҮЙ БАЙВ
Барилгын суурийг тавьж, хашаа хатгах үед Улсын драмын театрын найруулагч, захирал, жүжигчид яагаад эсэргүүцэхгүй чимээгүй байв. Уг нь драмын театрын хамт олон эсэргүүцэж, болиулах боломж байсан л байх.
Энэ асуудлаар холбогдох хүмүүс нь мэдээлэл өгөхөөс татгалзсаар .....
Улсын драмын эрдмийн теартын барилга 1956 онд Залуучуудын ордон барих хөрөнгө хуримтлуулахаар Нийслэлийн Хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүд санаачлага гаргасныг Хот хөдөөгийн залуучууд, иргэд дэмжин хөрөнгө хуримтлуулж, 1957 онд барилгын суурийг тавьж, 1960 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулж байсан билээ. Тус барилга 200 шахам өрөө тасалгаатай, 700-800 хүний суудалтай жүжгийн 2 танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай. Залуучуудын ордны буйран дээр Ардын засгийн гаалийн хорооны уужим том хашаа байжээ.
1963 онд Улсын Дуурь бүжгийн театрыг Улсын Драмын театраас салган Залуучуудын ордонд Улсын Драмын театрыг Ардын Дуу бүжгийн чуулгын хамт байрлуулжээ. 1966 онд Драмын театрыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон байна. Драмын театрын нэрийг 1981 онд “Улсын Драмын академик театр”, 1994 онд “Үндэсний жүжгийн академик театр”, 2002 онд “Улсын Драмын эрдмийн театр” хэмээн өөрчилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ