Буудлагын спортын өсвөрийн тамирчид өрсөлдөж байна

Өсвөрийн улсын аварга шалгаруулах буудлагын тэмцээн энэ сарын 17-19-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд Улаанбаатар болон Булган, Хэнтий, Сүхбаатар, Архангай, Орхон, Говь-Алтай зэрэг аймгийн нийт 16 багийн 90 гаруй шилдэг тамирчид 10 м-ийн хийн болон урт бууны дасгалд өрсөлдлөө.
Тэмцээний үеэр Б.Халиун (“Снайпер” клуб), Э.Алтанцэцэг (Булган аймаг) нар спортын мастер, Т.Золжаргал (Орхон аймаг), Д.Сумъяамягмар (ХУД), Х.Нинжин (СХД) нар дэд мастер цолыг тус тус биелүүлээд байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ