Өсвөрийн теннисчид өрсөлдөнө

Монголын ширээний теннисний холбооны нэрэмжит өсвөрийн үеийн 2013 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн “Оч” клубт эхэллээ. Тус тэмцээнд Улаанбаатар хотын БТДС, “Шинэ эргэлт”, “Оч”, “Од”, 31-р сургууль зэрэг есөн клуб, Ховд, Хөвсгөл, Өмнөговь, Орхон, Дархан, Баянхонгор, Хэнтий, Говь-Сүмбэр, Дорноговь зэрэг 15 аймгийн нийт 140 орчим өсвөрийн шилдэг тамирчид оролцож байна. Тэмцээн 12-с доош, 13-15, 16-18 насны хооронд багийн, ганцаарчилсан болон дан хос, холимог хосын дөрвөн төрлүүдээр аваргуудаа тодруулах бөгөөд ирэх ням гаригт өндөрлөнө.
Өнөөдөр багийн тоглолт 09:00 цагаас эхэлж, тэмцээний нээлтийн ажиллагаа 15:00 цагт болно.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ