Хүүхдийн спортын форум болж байна

ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төв,  Монголын үндэсний олимпийн академи, Монголын өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, спортын холбоо, Монголын хөнгөн атлетикийн холбоо зэрэг байгууллагууд хамтран  “Хүүхдийн спорт – Өнөө ба ирээдүй” олон улсын III форумыг зохион байгуулж байна.

Форум өнөөдөр нээлтээ хийсэн бөгөөд АНУ, ОХУ, Канад, Солонгос, Япон, Унгар зэрэг улсын төлөөлөгч, эрдэмтэн судлаач, багш дасгалжуулагчид оролцож байгаа аж.

Хоёр өдөр үргэлжлэх форумын үеэр  өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг хангах, хүүхдийн спортод тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэх аж. Хүүхдийн спортын форум өнгөрсөн онд ӨМӨЗО-ы Хөх хотод зохиогдож байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин