Д.Төмөрхүлэг Азийн аварга боллоо

Тайландын нийслэл Бангкок хотноо жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Манай жүдочдын салхийг хагалан барилдсан 66 кг-ын жүдоч ОУХМ Д.Төмөрхүлэг алтан медаль хүртэж Азийн аварга болсон сайхан мэдээг дуулгая.
Манай жүдоч эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Иран, гуравт Хонконг, хагас шигшээд БНСУ, шигшээ барилдаанд Японы бөхийг ялснаар ийнхүү тивийнхээ аварга боллоо.
Мөн эрэгтэйчүүдийн 73 кг жинд барилдсан Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очир мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -52 кг-д барилдсан Б.Бат-Эрдэнэ мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -42 кг-д барилдсан ОУХМ М.Уранцэцэг хүрэл медаль, эмэгтэйчүүдийн -57 кг-д барилдсан Д.Сумъяа хүрэл медаль тус тус хүртээд байна.
Ингэснээр энэ удаагийн Азийн аваргад Монголын жүдочид медалийн тоогоор хоёрдугаар байрт явна. Өнөөдөр тэмцээний үлдсэн жингүүдийн барилдаан болно.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ