Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-05-15
15°
Ням
2021-05-16
19°
Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
21°
Лхагва
2021-05-19
17°
2021 оны 05 сарын 16, Ням
Дэлхийн хамгийн гайхамшигтай 24 гүүр

Дэлхийн хамгийн гайхамшигтай 24 гүүр

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-03-29 17:56:19

АНУ-ын Сан Франциско хотод байрлах “Голден Гэйт” буюу “Алтан хаалга” гүүрийг тухайн үедээ дөрвөн жилийн турш 37 сая ам.доллар зарцуулж барьсан бөгөөд 1937 онд нээгджээ. Тэр үеэс хойш энэ гүүр нь дэлхийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг байсаар ирсэн.

Зөвхөн “Голден Гэйт” гэлтгүй дэлхий дээр олон гайхамшигтай гүүрүүд байдаг билээ. Уншигч та бүхэнд 2017 онд “Си Эн Эн” агентлагийн нэрлэснээр дэлхийн хамгийн гайхамшигтай 24 гүүрийг танилцуулж байна.


1. “ГОЛДЭН ГЭЙТ” ГҮҮР, САН ФРАНЦИСКО, АНУ

Ная орчим жилийн настай Сан Франциско хотын “Голден Гэйт” гүүр нь яахын аргагүй дэлхийн хамгийн алдартай гүүр юм. Зарим хүн “Голден Гэйт”-ийг хуучинсаг загвартай гэж үзэх ч, өнөөдрийн бидний мэдэх Сан Франциског тухайн гүүргүйгээр төсөөлшгүй юм.

2. “СИДНЕЙ ХАРБОР” ГҮҮР, СИДНЕЙ, АВСТРАЛИ

Нуман хэлбэрээс нь үүдэлтэй нутгийн иргэд “Хувцасны өлгүүр” хэмээн нэрлэсэн энэхүү гүүр нь 1932 онд нээгдсэн бөгөөд Австраличуудын баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг гол газруудын нэг юм. Жил бүрийн шинэ жилээр Сидней Харбор гүүрнээс ёслолын буудлага хийдэг билээ.

3. “ПОНТЕ ВЕККИО”, ФЛОРЕНС, ИТАЛИ

Арно гол дээгүүр байрлах дундад зууны үеийн энэхүү гүүр нь үнэт эдлэлийн болон бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр алдартай. “Понте Веккио” нь Ромчуудын цаг үеэс гаралтай гэдгээрээ алдартай бөгөөд Дэлхийн 2-р дайны үеэр Нацистуудын устгасан Европ дахь олон гүүрүүдтэй адилгүй. Адольф Гитлерийн тусгай тушаалаар устгаагүй үлдээсэн байна.

4. “БРҮҮКЛИН” ГҮҮР, НЬЮ-ЙОРК ХОТ, АНУ

1883 онд бүтээгдсэн “Брүүклин” гүүр нь АНУ-ын хамгийн анхны дүүжин гүүрийн нэг билээ. Үндэсний түүхэн үзвэр бөгөөд Нью-Йорк хотыг зорьж буй жуулчдын гол үзвэрүүдийн нэг юм.

5. “ГЭЙТСХЭД МИЛЕНИУМ” ГҮҮР, ГЭЙТСХЭД, АНГЛИ

“Гэйтсхэд Милениум” нь дэлхийн хамгийн анхны бөгөөд цор ганц үлдсэн сөхөгддөг гүүр юм. Таян голын дээгүүр явган болон дугуйтай хүмүүсийн гарц болсон энэхүү гүүрийн хачирхалтай зүйл нь өргөгдөж, буухдаа нүд ирмэж байгаа мэт харагддаг байна. Хатан хаан Элизабет анх 2002 онд уг гүүрийг нээснээс хойш дэвшилтэт, өвөрмөц загвараараа маш олон төрлийн шагналыг хүртжээ.

6. “ЦИНГ МА” ГҮҮР, ХОНГКОНГ, БНХАУ

Хонгконгийн “Цинг Ма” гүүр нь автомашин болон галт тэрэг явах боломжтой дэлхийн хамгийн том дүүжин гүүр юм. 1997 онд нээгдсэн энэхүү гүүрийг бүтээхэд 920 сая ам.доллар зарцуулжээ. Гүүрэн дээгүүр явган хүн өнгөрөх боломжгүй бөгөөд хүчтэй салхинаас автомашинуудыг хамгаалах зорилгоор хаалтыг хийж өгсөн байдаг байна.

7. “АКАШИ-КАЙКИО” БУЮУ СУВДАН ГҮҮР, КОБЭ-НАРУТО, ЯПОН

“Сувдан гүүр” нь 1991 метрийн урттай бөгөөд өнөөдрийн байдлаар “Дэлхийн хамгийн урт дүүжин гүүр” болоод байна. Энэхүү гүүр нь 1998 оноос хойш дэлхийн хамгийн урт дүүжин гүүр хэвээр байгаа юм. Нээгдэхээс өмнө буюу 1995 оны нэгдүгээр сарын 17-нд Кобэ хотод болсон хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэснээр аюулгүй гэдгээ баталгаажуулсан байна.

8. “ХАНЖОУ БЭЙ” ГҮҮР, ЗЭЖИАНГ, БНХАУ

“Ханжоу Бэй” нь нийт 35 км урттай бөгөөд усаар дамжин өнгөрдөг дэлхийн хамгийн урт гүүр юм. Энэхүү гүүрийг барихад нийт 9 жилийн хугацааг зарцуулжээ.

9. “НАНПУ” ГҮҮР, ШАНХАЙ, БНХАУ

Мушгирсан загвараараа алдартай энэхүү гүүр нь талбай хэмнэх төгс шийдэл болсон юм.

10. “ТАУЭР” ГҮҮР, ЛОНДОН, АНГЛИ

Тэймс голын дээгүүр байрлах энэхүү өргөгддөг гүүрийг 1894 оны зургаадугаар сарын 30-нд Вэлсийн ханхүү нээж байжээ. Гайхалтай байгууламжуудаар алдартай Лондон хотын шилдэг байгууламжийн нэг юм. Алдарт “Шерлок Холмес” киноны оргил хэсгийн зураг авалтыг “Тауэр” гүүрэн дээр хийсэн байна.

11. “ПОНТ ДУ ГАРД АКУЭДУКТ”, ГАРД, ФРАНЦ

Гайхамшигт гүүрүүдийн тоонд Ромын эзэнт гүрний бүтээсэн усны сувагтай гүүрийг оруулахгүй орхиж болохгүй биз ээ. “Понт Ду Гард” нь манай эриний өмнөх 19-өөс манай эриний 150 оны үед баригдсан байх магадлалтай хэмээн яригддаг байна.

12. “РОЯАЛ ГОРЖ” ГҮҮР, КЭНОН ХОТ, КОЛОРАДО МУЖ, АНУ

“Рояал Горж” нь дэлхийн хамгийн өндөрт байрладаг дүүжин гүүр бөгөөд Аркансас голоос дээш 359 метрийн өндөрт байрладаг байна. Энэ гүүрээс хүмүүс шүхрээр үсэрдэг ажээ.

13. “СЭРИ ВАВАСАН” ГҮҮР, ПУТРАЯА, МАЛАЙЗ

“Сэри Вавасан” нь маш өвөрмөц загвартай гүүр. Хамгийн үзэсгэлэнтэй гэдгээрээ энэхүү жагсаалтын нэгдүгээр жагсах юм.

14. “ЛУПУ” ГҮҮР, ШАНХАЙ, БНХАУ

“Лупу” гүүр нь дэлхийн хамгийн урт нуман хэлбэртэй гүүр бөгөөд нийт 3900 метрийн урттай билээ.

15. “МИЛЛАУ ВИАДУКТ”, ТРАН ВАЛЛИ, ФРАНЦ

Газар дээгүүр дамжин өнгөрдөг дэлхийн хамгийн өндөр гүүр болох “Миллау Виадукт” эргэн тойронд манан бүрхэхэд тэнгэрт хөвж байгаа мэт харагддаг байна.

16. “ВАСКО ДА ГАМА ГҮҮР”, ЛИСБОН, ПОРТУГАЛ

“Васко да Гама” нь Португал улсын нийслэл Лисбон хотын дэргэдэх Тагус гол дээгүүр тавигдсан бөгөөд автомашины түгжрэлийг багасгах зорилготой баригдаж байжээ. Энэхүү гүүр нь хэдийгээр хамгийн урт, өндөр биш ч яахын аргагүй үзэсгэлэнтэй юм.

17. “КАЖУ” ГҮҮР, ИСФАХАН, ИРАН

Байгалийн гайхалтай үзэмж, голын урсгалыг зохицуулдаг энэхүү гүүр нь 1650-аад оны үед баригдсан бөгөөд гүүр сонирхдог хүмүүсийн заавал очиж үзэх ёстой гүүрийн жагсаалтад багтах юм.

18. “САЛХИ БА БОРОО ГҮҮР”, САНЖИАН МУЖ, БНХАУ

Санжиан мужийн Линши гол дээгүүр байрлах энэхүү гүүр нь үнэхээр үзэсгэлэнтэй. Солонгыг дүрслэн бүтээсэн тус гүүр нь 1916 онд баригдсан бөгөөд ямар ч хадаас, боолт хэрэглээгүй байна.

19. “САННИБЕРГ” ГҮҮР, КЛОСТЕРС, ШВЕЙЦАРЬ

“Санниберг” гүүр нь 1998 онд бүтээгдсэн бөгөөд 2001 онд гайхалтай бүтэцтэй хэмээн шагнал хүртэж байжээ.

20. “СТАРИ МОСТ” ГҮҮР, МОСТАР, БОСНИА БА ХЕРЗЕГОВИНА

Неревта голын дээгүүр байрлах энэхүү гүүр нь 16-р зууны үед баригдсан бөгөөд 427 жилийн дараа 1993 онд Босниагийн дайнд устгагджээ. Хожим нь 2004 онд дахин баригджээ.

21. “СЦЕЧЕНЫЙ ХОЛБООСОН ГҮҮР”, БУДАПЕШТ, УНГАР

1849 онд бүтээгдсэн энэхүү гүүр нь Будапешт хотын хоёр хэсгийг хооронд нь холбогдог байна. 2001 онд Унгарын үзүүлбэрийн нисгэгч Петер Бесеней гүүрийн доогуур нисжээ.

22. “ХАРТЛАНД” ГҮҮР, ШИНЭ БРАНСВИК, КАНАД

Дэлхийн хамгийн урт, битүү гүүр болох “Хартланд” нь том бүтээлүүдийн хажууд өчүүхэн санагдаж болох ч өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой юм.

23. “ХОЛБООНЫ ГҮҮР”, ХАНХҮҮ ЭДВАРДЫН АРАЛ, КАНАД

Энэхүү гүүр нь Ханхүү Эдвардын арлыг Шинэ Брансвиктэй холбодог байна. Хэдийгээр аюултай мэт харагдах ч, бүтэц сайтай, аюулгүй гүүр юм. 1997 онд тус гүүр нээгдсэнээс хойш Ханхүү Эдвардын арал дээрх төмсний тариалан ихээр өссөн гэдэг.

24. “ХЭЛИКС” ГҮҮР, МАРИНА БЭЙ, СИНГАПУР

Сингапурын “Хэликс” гүүр нь 280 метрийн урттай бөгөөд ган төмрөөр бүтээжээ. Баригдаад удаагүй ч архитектурын гайхамшиг хэмээн шагшигддаг байна.

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-03-29 17:56:19

Сэтгэгдэл бичих