Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-05-15
15°
Ням
2021-05-16
19°
Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
21°
Лхагва
2021-05-19
17°
2021 оны 05 сарын 16, Ням
Өнөөдөр орчин цагийн олимпийн анхны тоглолт эхлэсэн өдөр

Өнөөдөр орчин цагийн олимпийн анхны тоглолт эхлэсэн өдөр

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-04-06 15:52:54
Панатенайк цэнгэлдэх хүрээлэн /Panathenaic Stadium/
1896 оны 04 сарын 06-ны өдөр Грекийн Афин хотноо эхлэсэн орчин цагийн анхны олимпийн наадмыг 1894 онд Барон Пьер де Кубертиний /Baron de Coubertin/ байгуулсан Олон Улсын Олимпийн Хороо (ОУОХ) /International Olympic Committee/ зохион байгуулжээ. Хорооны анхны ерөнхийлөгчөөр Грекийн бизнесмэн, зохиолч Деметриос Викелас /Demetrios Vikelas/ ажилласан.
1894 оны 06-р сарын 23-нд хуралдсан ОУОХ-ны анхдугаар хурлаар анхдугаар олимпийн наадмыг зохион байгуулах хотоор эртний олимпийн түүхт Афин хотыг санал нэгтэйгээр сонгож байсан бөгөөд уг хот 105 жилийн дараа 2004 оны олимпийг мөн зохион байгуулсан юм. Анхны олимпийн нээлт 04-р сарын 06-ны өдөр Панатенайк цэнгэлдэх хүрээлэнд /Panathenaic Stadium/ болсон бөгөөд улс тус бүрээр эгнэн байрласан тамирчдад хандан зохион байгуулах хорооны дарга Грекийн хааны угсаа залгамжлах хунтайж Константин /Crown Prince Constantine/ үг хэлж, түүний аав нь наадмыг албан ёсоор нээсэн байна. Үүний дараа есөн хамтлаг, 150 найрал дуучид Костис Паламасын /Kostis Palamas/ үг, Спиридон Самарастын /Spyridon Samaras/ ая “Олимпийн дуулал”-ыг /Olympic Hymn/ эгшиглүүлжээ.
No photo description available.
Албан ёсны лого

May be an image of 3 people and people standing
Германы бөх, гимнастикч Карл Шухман /Carl Schuhmann/

1896 оны 04-р сарын 06-15-ны хооронд болсон уг наадамд 14 улсын 241 тамирчин оролцсон бөгөөд бүгд эрэгтэйчүүд байсан. Оролцогчид нь АНУ-ын тамирчдыг эс тооцвол бүгд Европ тивийн улсын иргэн юм уу? Европ тивд амьдардаг хүмүүс байсан нь өнөөгийн олимптой харьцуулахад их л бага хүрээнд болж байсныг илтгэнэ.
Тус наадамд түрүүлсэн тамирчинд мөнгө, дэд байранд зэс медаль /гуравдугаар байр шагналгүй/ өгч байсан бөгөөд хожим ОУОХ медалиудыг алт, мөнгө болгон бүрж гуравдугаар байранд орсон тамирчинд хүрэл медаль нөхөн олгосон юм. Оролцсон 14 орноос 11 нь медаль хүртсэн ба АНУ улс дангаараа 11 алтан медаль хүртсэн бол зохион байгуулагч Грек улс нийт 46 медаль хүртсэнээр медалийн чанараар удаалжээ. Тэгэхдээ нийт тамирчдийн 65 гаруй хувь нь Грекчүүд байсан юм.
Энэ Олимпийн хамгийн гайхалтай тамирчин нь марафонд түрүүлсэн Грек тамирчин Спиридон Луйс /Spyridon Louis/ байсан бол гялалзсан од нь дөрвөн төрөлд алтан медаль хүртсэн Германы бөх, гимнастикч Карл Шухман /Carl Schuhmann/ байжээ.
Олимпийн наадмын санхүүжилтийг босгоход ханхүү Константины ард түмэндээ хандсан уриалгыг дэмжиж цугларсан 330,000 драхам, тусгай шуудангийн маркны багцын борлуулалтын орлогын 400,000 драхам, тасалбарын борлуулалтын 200,000 драхам их нэмэр болсон. Түүнээс гадна ханхүүгийн хүсэлтээр бизнесмэн Жорж Аверофф /George Averoff/ Панатенайк цэнгэлдэхийг сэргээн засварлахад хандивласан 920,000 драхам хамгийн их дэм болсон тул 1896 оны 04-р сарын 05-нд түүний хандивлагчийн хөшөөг цэнгэлдэхийн гадаа байрлуулсан нь одоог хүртэл байдаг аж.
Олимпийн тоглолтын дараа АНУ-ын зүгээс Грекийн хаан Жорж /King George/ болон ОУОХ-ны тэргүүн Кубертин нарт дараагийн олимпийг нутагтаа зохион байгуулах тухай өргөдөл гаргаж байсан боловч 1900 оны олимпийг Парист хийхээр нэгэнт тохирсон байсан тул хүлээж аваагүй юм.
Орчин цагийн олимпийн наадамд Эртний Грекд дөрвөн жил тутамд болдог байсан Зевс бурханд хүдэтгэл үзүүлэх наадмын санааг үргэлжлүүлэн авсан бөгөөд тухайн үедээ Грекийн муж бүрийн эрчүүд цуглан бөх барилдах, уралдах, жад шидэх гэх мэт төрлүүдээр өрсөлддөг байжээ. Энэхүү үйл ажиллагаа МЭӨ 776 оноос эхэлсэн бөгөөд МЭ-ний 363 онд Грекчүүд Ромын засаглалд орсны дараа Христийн шашинд нэгтгэх бодлогын хүрээнд дарангуйлагч 1-р Теодосиус /Theodosius I/ тус наадмыг тэмдэглэхийг хориглосон байдаг.
1896 оны олимпийн тоглолтын хүрээнд хөнгөн атлетик, туялзуур сэлэм, унадаг дугуй, гимнастик, буудлага, усанд сэлэлт, талбайн теннис, хүндийг өргөлт, бөхийн төрлийн тэмцээнүүд явагдсан. Тухайн цаг үедээ хамгийн олон орныг хамарсан, хамгийн олон үзэгчтэй үйл ажиллагаа болж, орчин цагийн олимпизмийн үзлийн бат суурь, амжилттай гараа болж чадсан гэж үздэг.
Олимпийн хаалтын ажиллагаа мягмар гарагт болох байсан ч борооны улмаас хойшилж лхагвад болсон. Грекийн сүлд дуу, Их Британийн тамирчин, эрдэмтэн Жорж С.Робертсоны /George S. Robertson/ эртний грек хэл дээр зохиосон магтаалаар эхлэн, Грекийн хаан Жорж тамирчдын шагналыг гардуулсны дараа олимпийн наадам албан ёсоор өндөрлөж байгааг зарлажээ.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-04-06 15:52:54

Сэтгэгдэл бичих