Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-06-20
23°
13°
Даваа
2021-06-21
22°
10°
Мягмар
2021-06-22
23°
Лхагва
2021-06-23
22°
Пүрэв
2021-06-24
24°
2021 оны 06 сарын 21, Даваа
Сталины нууц амрагууд, их жолоодогчийн нууц амьдрал

Сталины нууц амрагууд, их жолоодогчийн нууц амьдрал

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-05-16 11:52:56

Сталин албан ёсоор хоёр удаа гэрлэсэн юм. Анхны гэргий нь хүнд өвчнөөр нас барж, хоёр дахь нь  эмгэнэлтэйгээр амь насаа алджээ.  Их жолоодогч дахин хэнтэй ч гэрлээгүй аж.  Гэвч түүний эргэн тойронд сайхан хатагтай нар байнга байдаг байж. КГБ-гийн нууц бичлэгүүд задрах хүртэл жолоодогчийн хувийн амьдралын тухай хэн ч мэддэггүй байв.

 Лида Перелыгина

Любовницы Иосифа Сталина: кто стал вождю ближе обеих жен | Lifestyle |  Селдон Новости

 1914 онд Сталиныг Курейка тосгонд цөлжээ. Энд 1916 оныг хүртэл ялаа эдлэсэн байна. Ирээдүйн удирдагчийг тосгоны өнчин хүүхдүүдтэй  нэгэнд айлд суулгажээ. Удалгүй Сталин эгч, дүү нарын нэг – 14 настай Лида охиныг уруу татаж, төдөж удалгүй охин бие шалтгаантай болсон байна. Гэвч анхны хүүхэд нь  бүтээгүй аж. Хэсэг хугацааны дараа хоёр дахь хүүхэд төрж, тэр нь 60 наслажээ. Сталин түүнийг өсгөж хүмүүжүүлэхэд оролцоогүй нь мэдээж.

Удалгүй Лида жирийн нэгэн тариачин эртэй гэрлэж, бас 8 хүүхэд төрүүлсэн байна. Эмэгтэй амьдралынхаа туршид өөрийн нууц амрагаас нэг ч удаа тусламж дэмжлэг хүсч байгаагүй аж. Харин Сталины хүү өөрийгөө хэний хүүхэд гэдгийг мэддэг байсан ч, бас энэ тухайгаа хэнд ч хэлж байгаагүй байна.

 Вера Давыдова

Вера Давыдова. Последняя любовь Сталина - Фото

 Вера Давыдова 2 песни Лауры 2 Laura's Songs A.Dargomyzhsky - YouTube

Жолоодогчийн хоёр дахь гэргий амиа хорлож, Сталин удаан хугацаагаар сэтгэл санааны гутралд орж байжээ. Найз нөхөд, намынхан нь жолоодогчийг сэтгэл санааг өргөхөөр шийдэж, Их театрын жүжигчин Вера Давыдоваг нэг удаа үдэшлэгт урьсан байна.

 Давыдова Вера Александровна меццо-сопрано 1906–1993 . Большой театр.  Золотые голоса

Сталин  түүний гайхалтай сайхан  хоолойг биширчээ. Түүнийг дуулж дуусмагч цэцэг бэлэглэж, ширээнд суухыг урьсан байна. Тийнхүү Вера жолоодогчийн нууц амраг болжээ. Үүнийхээ хариуд тэр Москвад З өрөө байртай болсон байна. Эмэгтэй тэгэхэд нөхөртэй байсан ч, тус тусдаа суудаг байж.  40-өөд онд Вера нөхөртэйгээ буцаж суугаад, түүний хамт Тбилиси хотод очиж, эндхийн нэг театрт ажиллаж байсан байна. Бүсгүй жолоодогч дээр хоёр ч удаа ирж байсан тухай Сталины тойрон хүрхээллийнхэн ярьж байсан ч, тэдний харилцаа үүгээр дуусгавар болжээ.

Валентина Истомина

 Валентина Истомина: женщина, которой доверял Сталин — Рамблер/субботний

56 настайдаа Сталин Валентина Стомина гэгч эмэгтэйг үйлчлэгчээрээ авчээ. Тэр гэр орны ажилд нь тусладаг байж. Бүсгүй сэргэлэн цовоо нэгэн байсан бөгөөд элдэвээр хошигнож, байнга л инээж явдаг байж. Чухамхүү Валентина жолоодогчийн амьдралын сүүлчийн жилүүдийг утга учиртай болгосон байна. Өглөө нь Сталины хоол цайг хийж, харин орой нь түүний биеийг дулаацуулдаг байж.

Их жолоодогчийг өвчилөхөд Истомина түүнийг үнэнчээр асарч байсан байна. Чухамхүү тэр л жолоодогчийг амьдралыг хэдэн жилээр уртгасан гэж эмч нар үздэг аж.  Бүсгүй өөрийн нууц амрагаас огт хөндийрөөгүй байна. Сталиныг нас барахад тэр түүний булшин дээр бусдаас илүү цурхиран уйлж байжээ. Валентинад чамгүй сайн тэтгэвэр тогтоож өгсөн учир, тэр дахин хэзээ ч ажил хийж байгаагүй байна.

 

Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-05-16 11:52:56

Сэтгэгдэл бичих