Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-06-20
23°
13°
Даваа
2021-06-21
22°
10°
Мягмар
2021-06-22
23°
Лхагва
2021-06-23
22°
Пүрэв
2021-06-24
24°
2021 оны 06 сарын 21, Даваа
Албанийн парламент ерөнхийлөгчдөө хариуцлага тооцно

Албанийн парламент ерөнхийлөгчдөө хариуцлага тооцно

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-06-10 15:54:52
   Тус улсын парламент ерөнхийлөгч Илир Метег үндсэн хууль зөрчсөн гэж үзэн огцруулахаар санал хураав. Парламентын 104 гишүүн дэмжиж, долоо нь эсэргүүцэн, гурав нь түдгэлзжээ. Ойрын гурван сард эл асуудлыг шийдвэрлэх аж.         
 Энэ нь биелбэл тус улсын түүхэнд ерөнхийлөгчийг парламентаас огцруулсан анхны тохиолдол болно. Парламентын шалгалтаар И.Метег үндсэн хууль зөрчсөнийг нотлосны дараа санал хураасан гэнэ. Ерөнхийлөгч 2021 оны дөрөвдүгээр сард болсон парламентын сонгуулийн кампанит ажлын үеэр эрх баригч Социалист намд "өрөөсгөл" хандсан байна. 
Түүнчлэн дөрөвдүгээр сарын сүүлчээр парламент дахь Социалист намын бүлэг И.Метег мөрдөн шалгахыг шаарджээ. Тэд тогтворгүй байдал, хүчирхийлэл өдөөж, сөрөг хүчинтэй ойртсон хэмээн ноён ерөнхийлөгчийг буруутгасан бол цаадах нь эрс эсэргүүцжээ.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-06-10 15:54:52

Сэтгэгдэл бичих