Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Мягмар
2021-08-03
26°
12°
Лхагва
2021-08-04
26°
12°
Пүрэв
2021-08-05
23°
11°
Баасан
2021-08-06
22°
10°
Бямба
2021-08-07
20°
10°
2021 оны 08 сарын 03, Мягмар
Унгар улсын Элчин сайдын яамнаас мэдээлж байна

Унгар улсын Элчин сайдын яамнаас мэдээлж байна

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-07-19 13:05:56

Унгарын Засгийн газар 1481/2021 тоот (VII. 16.) Монгол Улсад эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай тогтоолыг долдугаар сарын 16-нд нийтлэв. Үүний хүрээнд Унгар улс Монгол Улсад 4.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 33 ширхэг амьсгалын аппаратыг хандивлана.

Унгар улсаас Улаанбаатарт суугаа Элчин сайдын яам, амьсгалын аппаратын хүргэлтийн явцын талаар Монголын эрх бүхий байгууллагуудтай зөвлөлдөх болно.

Хоёр улс өнгөрсөн онд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд Улаанбаатар дахь Унгарын Элчин сайдын яам Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байна.

2015 оноос эхлэн Унгарын Засгийн газар жилд 100, 2016 оноос хойш жилд 200 иргэнийг хэдэн сая еврод дүйцэх тэтгэлгээр суралцуулж байна.

60 жилийн дараа буюу 2021 оны зургаадугаар сард хоёр улсын хоорондох археологийн хамтын ажиллагааг сэргээв. Одоо Улаанбаатарын харьяалалтай Бэлхийн аманд Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа, малтлага хийгдэж байна гэж Монгол Улсад суугаа Унгарын Элчин сайдын яамнаас мэдээллээ.   

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-07-19 13:05:56

Сэтгэгдэл бичих