Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Мягмар
2021-08-03
26°
12°
Лхагва
2021-08-04
26°
12°
Пүрэв
2021-08-05
23°
11°
Баасан
2021-08-06
22°
10°
Бямба
2021-08-07
20°
10°
2021 оны 08 сарын 03, Мягмар
Өчигдөр 92,490 тун Pfizer вакцин хүлээн авчээ

Өчигдөр 92,490 тун Pfizer вакцин хүлээн авчээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-07-22 09:56:22

Япон Улсын Засгийн Газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулж байгаа 2.35 сая тун Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх үйл ажиллагаа 2021 оны зургаадугаар сарын 16-наас эхэлсэн.

Өчигдөр буюу долдугаар сарын 21-нд 92,490 тун Pfizer/Biontech вакцин иржээ. Ингэснээр манай улс зургаан удаагийн татан авалтаар 417,690 тунг хүлээн аваад байна. 

Дараагийн ээлжийнх долдугаар сарын 28-нд 132,210 тун вакцин ирэх юм байна.

Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх ажиллагаа энэ оны гурав болон дөрөвдүгээр улирал дуустал үргэлжлэх тул цаашид 12-17 насны нийт 290 мянга орчим хүүхэд, жирэмсэн эхчүүд болон вакцинд хамрагдаагүй бусад иргэдийг бүрэн вакцинжуулах нөөц бүрдэх аж. 

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1,860,497 хүн Ковидын эсрэг вакцины хоёр тун хийлгэсэн бөгөөд нийт хүн амын 57.2% нь вакциндаа бүрэн хамрагджээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-07-22 09:56:22

Сэтгэгдэл бичих