Хүүхдийн мөнгийг ирэх онд бүх хүүхдэд олгохоор тусгажээ

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр  Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд Хүүхдийн мөнгийг хэрхэн тооцоолсон, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Батсуурь нар эрүүл мэндийн салбарт болон орон нутгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт хэрхэн тусгагдсан талаар асуулт асууж, хариулт авлаа.

Сангийн сайд Б.Жавхлан,  Хүүхдийн мөнгийг тэнцвэржүүлсэн төсөлд 100 хувь төсөвлөсөн талаар дурдаад Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд хөрөнгө оруулалтыг 5.8 их наяд төгрөг хэмээн хязгаар тавьж өгсөн. “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсан тохиолдолд төлөвлөгөөний дагуу төсвийнхөө хязгаарт багтаан хөрөнгө оруулалтуудаа хийх хуулийн зохицуулалттайг тайлбарлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ