С.Берлускони цусны хорт хавдраар таалал төгсчээ

С.Берлускони цусны хорт хавдраар таалал төгсчээ Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлусконигийн үхлийн шалтгаан нь цусны хорт хавдар байсныг тогтоов. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр уушгины хатгалгаагаар эмнэлэгт хэвтсэнийхээ дараа архаг миеломоноцитар лейкеми өвчтэй байсан нь тогтоогдсон тэрээр химийн эмчилгээ хийлгэж, дараа нь Милан хотын "Сан-Раффаэль" эмнэлэгт сар гаруй эмчлүүлсэн ч зургадугаар сарын 9-нд дахин эмнэлэгт хэвтжээ. 86 настайдаа таалал төгссөн тэр, улсынхаа Засгийн газрын тэргүүний албыг 1994-1995, 2001-2006, 2008-2011 онд хашсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ