"СТАР" хамтлаг ДАШТ-ий хагас финалд шалгарлаа

Монголын бүжгийн спортын холбооны гишүүн Star dance studio /Стар бүжгийн студи/-ийн дэргэдэх “STAR" хамтлаг БНХАУ-ын ЗЗОБ Хонконг улсад зохион байгуулагдаж байгаа Дэлхийн аварга шалгаруулах Латин бүжгийн формейшн төрөлд хагас финалд шалгарч үлдлээ. 

"Стар" хамтлагийн хувьд 2022 оны аравдугаар сарын 15-ны өдөр Герман улсад зохион байгуулагдсан спорт бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож дөрөвдүгээр байрт шалгарсан бахдам амжилт үзүүлсэн. Энэ жил амжилтаа ахиулах зорилготойгоор бүтэн жилийн турш шаргуу бэлдсэн тэд ийнхүү хагас финалийн шатанд тунаж үлдээд байна. 

Тус тэмцээний хагас финалийн шатны шалгаруулалт орон нутгийн цагаар 17:00 цагт эхлэх бөгөөд Star Formation Mongolia хуудсаар шууд дамжуулан үзэх боломжтой. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин