Женнифер Лопес нялх амрагаасаа уйдсан бололтой

Дуучин Женнифер Лопесийн сонирхол буурсан бололтой. Хоёр жилийн туршөөрөөсөө 18 дүү бүжигчин залуу Каспер Смарттай хамтран амьдарсны эцэст тэрбээр нялх амаргаасаа салахаар болжээ. Хараахан салалтынхаа талаар хэвлэлийнхэнд дуулгаагүй байгаа ч таагүй харьцаатай байгаагаа илэрхийлэх болсон байна.

Желогийн ойр дотны хүмүүс тэдний харьцаа удаан үргэлжлэхгүй гэдгийг байнга хэлдэг байсан. Тэдний тухайд "Женнифер Каспер хоёр сайхан харагддаг ч тэднйи амьдрал, аливаад хандах хандлага нь хэтэрхий эрс тэрс" хэмээн ярьж байсан юм.

Желог анхнаасаа л өөрөөс нь 18 насаар дүү залуу бүжигчинтэй гэнэт найзалж эхэлснийг Маркийг мартахын тулд л байсан хэмээн таамаглах хүмүүс цөөнгүй байсан. Ямартай ч тэд сүүлийн нэг сарын турш хамт байгаагүй хэмээн ойрын эх сурвалж нь мэдээлжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ