Магтан гүтгүүлэх дон шүглэсэн манай улс төрчид

Сонгууль болох дөхөөд ирэнгүүт манай улстөрчид сэтгүүлчид рүү намайг “гүтгээд” өгөөч хэмээн зай завсаргүй утасддаг. Муу магтуулснаас сайн гүтгүүлээд дараа нь өрөвдүүлэх нь сонгогчидоос санал авах бас нэг тактик.

Харин өнөөдөр УИХ-ын гишүүн хэмээн сэтэр зүүчихээд дахиад сонгуульд өрсөлдөхгүй гэж итгэсэн үү эсвэл насаараа УИХ-ын гишүүн байна хэмээн бодсон уу Зөрчилийн тухай хуулиар гүтгэх нь эрүүгийн гэмт хэрэг болж хувирав.

Гүтгэх гэдэг их олон янз. Зарим нь магтаж гүтгэнэ. Зарим нь матаж гүтгэнэ. Тэгэхээр хэрхэн гүтгэснээс хамаарч зүйл заалт нь хүртэл өөр байх ёстой. УИХ-ын гишүүн Ц. Гарамжав нь маш сайн эмэгтэй бөгөөд тэрээр “гэр орон”-ы,бүх ажилдаа жигд гаргуун сайн хэмээн нийтээр шагшин магтвал магтан гүтгэсэн хэрэгт орно.

Харин Хөгжлийн банкнаас зээл аваад түүнийгээ төлсөн эсэх нь тодорхойгүй ч төлөх боломжтой хэмээн мэдэгдсэн гэвэл матан гүтгэсэн болно. Түүнээс гадна сэтгүүлчид хардан гүтгэх донтой хүмүүс. Аливаа нэг баримт мэдээллийн үндэслэлийн цаана хэн нэгний эрх ашиг нуугдах, хөндөгдөх тохиолдолд хардан бичих тохиолдол бий. Тэгвэл энэ нь хардан гүтгэх гэсэн зүйл анги болно.

Мөн магтан гүтгэх гэж бүр тусгай бүлэг оруулж өгөх хэрэгтэй. Хийгээгүй зүйлээ хийсэн болгох, хийх гэж төлөвлөж буй ажлаа хийгдсэн мэтээр сурталчилж, нийтэд хүргэхгэж оролдох улс төрчид нэг талаараа намайг магтан гүтгээд өгөөч хэмээн сэтгүүлчдэд хандаж байгаа хэрэг.Зарим нь бүр харсаар байтал хар хэрээ шиг мөртлөөцав цагаан хун болгон итгүүлэх ажлыг сэтгүүлчдээс шаардах тохиолдол бий гэх. Энэ бол магтан гүтгэх нэг төрөл зүйл ангиар сэтгүүлч улс төрч хоёр хоёулаа холбогдож байгаа хэрэг.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав өмнө нь удирдаж явсан компаниа төрд төлөөлж байгаа гэдэг сэтгэхүйгээсээ нэг л салж өгөхгүй байх шиг байна. Компанийн захирал байхдаа хэвлэлээр “магтуулан гүтгүүлж” л байсан байх.

Эрхэм гишүүний санаачлаад, зүтгүүлээд байгаа “гүтгэлэг” гэдэг үгний ард бусдын шүүмжлэлийг тас хорьж, дандаа л магтан гүтгүүлэх гэсэн санаархал нь нуугаад байсан ч цухалзаад л байх юм. Ингэхэд УИХ-ын “хөөрхөн” “бондойсон”, “өхөөрдөм” гишүүн Ц. Гарамжавт хандаж хэлэхэд Монгол улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн заасан байдаг. Нэгэн цагт та ард түмнээс намайг сонгоод өгөөч хэрэв та бүхэн надад итгэн намайг сонговол гээд жиргэж явсан өдөр байгаа. Тэр өдөр харин ард түмэн таныг үнэхээр сайн эмэгтэй шүү хэмээн магтан гүтгэсэн байх.

Энэхүү магтан гүтгэсний үндсэн дээр та өнөөдөр УИХ-ын гишүүн хэмээх албыг хашиж байгаа. Гэхдээ ард түмний нэрийн өмнөөс шүү.

Аливаа төрийн түшээд хууль санаачлах, батлахдаа

Нэгд –Ирээдүйд бий болж болзошгүй сөрөг нөлөөлөл, нийгэмд үзүүлэх уршиг, үр дагавар, хувь хүний бус нийтийн, улс орны эрх ашиг

Хоёрт- дэлхий нийтийн чиг хандлага, хөгжлийн ирээдүйн төлөв, хуулиар зайлшгүй хэвшил болгон мөрдүүлэх шаардлага, хэрэгцээ

Гуравт- Иргэн, хувь хүн, улс орон, төрийн халдашгүй байдал, улс орны эрх ашгийг хамгийн эхэнд эрэмбэлсэн хуулийг санаачлах, батлуулах гэсэн тохиолдолд таныг гүнээ хүндэтгэх болно. Харин хоёр эмээ хоорондоо цай уунгаа ярьж буй бүхнийг ялгаж, салгаж, гүтгэлэг мөн биш хэмээн мэтгэж суух гэж УИХ-ын гишүүн болсон бол та үүргээ гүйцэтгэсээн.Танд баярлалаа гэж л хэлэх байна.Хэдийгээрнийгмийнхүчтэй эсэргүүцэлд шахагдан саналаа татан авсан ч үндсэн шийтгэлээ үлдээгээд буцаж чадсан та л дахижбитгий магтан гүтгүүлээрэй.

Д.Гал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ