Зургаан настнуудын бyртгэл энэ долоо хоногт дуусна

2011 онд төрсөн зургаан настнууд энэ жил, нэгдүгээр ангид элсэн орно. Ирэх намар дунд сургуулийн босго алхах бяцхан сурагчдыг харъяа сургуулиуд нь бүртгэж дуусах шатандаа орж байна.

Нийслэлийн боловсролын газраас хамрансурах тойргийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор нэгдүгээр ангид элсэгчдийг дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн бүртгэсэн.

Бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

“Энэ жил нэгдүгээр ангид32623 хүүхэд элсэнэ. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхдийг хамруулна. Таван настай буюу 2012 онд төрсөн хүүхдийг бүртгэхгүй. Хамран сургах тойргийн хүүхдүүдийг ямар нэгэн элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж , төлбөр тооцоо авахгүй” гэдгийг албаныхан хэлэв. Хэрэв та зургаан настай хүүхдээ харъяа сургуульд нь бүртгүүлж амжаагүй болхүүхдийнхээ төрсний гэрчилгээ болон эцэг эхийн цахим үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт, нэг хувь цээж зурагтай бүрдүүлээд, сургуульд нь амжиж бүртгүүлээрэй. Шаардлагатай тохиолдолдхамран сургах тойргийг нь баталгаажуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нь лавлагаа болон үзэх юм байна.

БАЯНЗҮРХ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХАМГИЙН ОЛОН ЗУРГААН НАСТАНТАЙ

Хамран сурах тойргийн хүүхдүүдийн урьдчилсан мэдээг дүүрэг, хорооноос нь гаргаж сургуулиудад нь тарааж дуусчээ.Өмнөх жилүүдийнзургаан настнуудынбүртгэлээс харахад, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд хамгийн олон зургаан настантай байв.Тухайлбал, Баянзүрх дүүрэгт л гэхэдтөрийн өмчийн 20 сургууль байдаг. Харин хамгийн олон хүүхэд ногдож байгаа нь 84, 14 дүгээр сургууль гэдгийг багш нар нь хэлж байна.

ХУВИЙН СУРГУУЛИУДЫН ТӨЛБӨР ХЭДЭЭС ЭХЛЭХ ВЭ?

Нэгдүгээр ангийнхныэлсэлтийг энэ жил төрийн болон төрийн бус сургууль гэж ялгалгүйгээр зэрэг зохион байгуулж буй. Хэдийгээр нийслэлийн захад оршин суудаг ч хүүхдээ хотын төвийн сургуульд элсүүлэх хүсэлтэй эцэг эх байдаг. Тиймээс Нийслэлийн боловсролын газраас “Бүх сургуулийн сургалтыг сайжруулах бодлого барьж байна. Мөн бага ангийн багш нарыг чанартай бэлтгэхэд анхаарсан. Сургууль бүрийн сургалтын чанарыг сайжруулж, сайн муу гэсэн яриа, ялгаа заагийг арилгах чиглэлд олон ажлыг төлөвлөн хийж байгаа”-г албаныхан онцлов. Одоогоор улсын хэмжээнд 140 орчим хувийн хэвшлийн сургууль үйл ажиллагаа явуулж байгаа аж. Өнгөрсөн жилийн хувьд хамгийн өндөр төлбөртэй нь “International School of Ulaanbaatar” буюу Улаанбаатарын олон улсын дунд сургууль байсан. Тус сургууль төлбөрийн хувьд хоёр сонголттой. Хэрэв таны хүүхдийн сургалтын төлбөрийг албан байгууллагаас тань төлөх бол 30 мянган ам.доллар буюу өнгөрсөн жилийн ханшаар ойролцоогоор 51 сая орчим төгрөг байсан. Харин бусад сургуулийн төлбөр энэ ханшаас доошлоод жилийн гурван сая орчим төгрөгийн төлбөртэй байна. Сургалтын төлбөр нь хоёр сая төгрөг дотор багтаж байгаа хувийн сургууль гарын 10 хуруунд тоологдохоор цөөн байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ