Мянганы сорилтын корпорацийн төлөөлөл түншлэл, хөрөнгө оруулалтыг сайжруулахаар Монгол улсад айлчиллаа
Улаанбаатар хот, 2017 оны 05 сарын 10 – АНУ-ын Засгийн газрын Мянганы Сорилтын Корпорацийн (МСК) Европ, Ази Номхон далай, Латин Америкийн орнуудыг хариуцсан бүс нутгийн Дэд ерөнхийлөгчийн орлогч Фатема З. Сумараар ахлуулсан төлөөлөл энэ долоо хоногт Монгол Улсад айлчилж, Монгол Улсын Засгийн газартай хийх МСК-ийн Компакт гэрээг 2018 онд батлуулахад бэлтгэх үйл явцын талаар хэлэлцлээ.
Айчлалын үеэр АНУ-ын төлөөлөл Гадаад хэргийн сайд Ц. Мөнх-Оргил, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д. Оюунхорол, Сангийн дэд сайд Х. Булгантуяа, Улаанбаатар хотын захирагч С. Батболд зэрэг Монгол Улсын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, усны салбарт хөрөнгө оруулалт хийх тэргүүлэх чиглэлүүд, тэр дундаа шаардлагатай байгаа бодлогын болон институцийн шинэчлэлийн талаар ярилцлаа. Нийслэл Улаанбаатар хотод усан хангамжийн болон ус цэвэрлэх хүчин чадлын дутагдал нүүрлээд байгаа бөгөөд 2021 он гэхэд усны хэрэгцээ нь найдвартай гэх усан хангамжийг давахаар байгаа юм.
“Энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын Засгийн газартай хамтран усны эх ундрага болон хүртээмжийг урт хугацааны турш нэмэгдүүлэх хөтөлбөрийг загварчлах ажлыг үргэлжлүүлж буйд бид баяртай байна” гэж Ф. Сумар хэлээд, “Бидний хамтын ажиллагаа нь Монгол улсын иргэдэд хэрэгцээт үйлчилгээг хүргэж чадахуйц тогтвортой институциудыг бий болгох хамтын зорилтын хүрээнд хоёр улсын хоорондын харилцааг бэхжүүлэх явдал юм” гэжээ.
МСК нь авлигатай тэмцэхээс авахуулаад ардчилсан эрхүүдийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжиж буй орнуудад тухайн улсын өөрийнх нь саналыг тусгасан “улс-хөтлөгч” гэхзарчмын дагуу хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. Тухайн түншлэгч оронтойхамтран МСК нь эрчим хүч, цэвэр ус, газар өмчлөл, дэд бүтэц зам зэрэг хөгжиж буй орнуудад тулгардаг голлох бэрхшээлүүдийг шийдвэрлэдэг.
Компакт гэрээг бэлтгэх хугацаанд МСК болон түншлэгч Засгийн газар нь тухайн улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг хамтран судлаж, түүнийг шийдвэрлэх зорилт бүхий хөтөлбөрийг боловсруулдаг. Энэхүү судалгаа шинжилгээ нь Монгол Улс болон МСК-тай хамтран ажилладаг бусад хөгжиж буй орнууд нь ядуурлыг бууруулах, тогтвортой өсөлтийг хангахад хамгийн ихээр нөлөөлөхүйц төсөл хөтөлбөрүүдийг МСК-тай хамтран боловсруулах суурь нь болдог. Монгол улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн судалгааны тайланг монгол, англи хэлээр АНУ-ын МСК, Монгол улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Элчин сайдын яамны цахим хуудсуудаас үзэж болно.
МСК-ийн цахим хуудас (англи хэлээр)
https://assets.mcc.gov/documents/Mongolia_CA_withCover.pdf
Гадаад харилцааны яамны цахим хуудас (монгол хэлээр)
http://www.mfa.gov.mn/wp-content/uploads/2017/04/Mongolia-CA-Report-Mon-Aug-2016.pdf
АНУ-ын Элчин сайдын яамны цахим хуудас (англи болон монгол хэлээр)
http://photos.state.gov/libraries/mongolia/231771/pdfs/MCC_Mongolia_CA_English.pdf
http://photos.state.gov/libraries/mongolia/231771/pdfs/MCC_Mongolia_CA_Mongolian.pdf
###
Мянганы Сорилтын Корпораци нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан буурай орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ийн талаархи мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ