А.Цогцэцэг: Бүсгүйчүүд гоо сайхнаа бодож хүүхдээ хөхөөрөө хооллох нь багассан


“Эхийн сүү орлуулагчийг эмчийн жороор олгоно”, “0-6 сартай хүүхдээ хөхний сүүгээр хооллоогүй эхчүүдэд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ” зэрэг мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй. Тэгвэл яг одоо энэ талаарх үнэн зөв мэдээллийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон холбогдох албаны хүмүүс өгч байна.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэдээллийн эхэнд "Нялх, балчир хүүхдийн хоол хүнсний тухай хууль батлагдсантай холбоотойгоор буруу ташаа мэдээлэл гарч байгаа тул энэ мэдээллийг хийж байна. 2005 онд эхийн сүү орлуулагчийн тухай хууль батлагдсан байдаг. Энэ хууль маань нэрнээсээ авахуулаад ташаа ойлголт өгч байсан тул энэ хуулийг өөрчлөн найруулсан юм. Нялх, балчир хүүхдийн хоол хүнсний асуудлыг хуулиар зохицуулахгүй бол эрүүл мэндэд нь аюул учрах нөхцөл үүсээд байна.
Нялх балчир хүүхдийн хоол хүнсний асуудлыг хуулиар зохицуулахгүй бол эрүүл мэндэд нь аюул учирах нөхцөл үүсэж байна.
Энэ хуульд хүүхдээ хөхөөр хооллож болохгүй тохиолдолд яах вэ гэдгийг зохицуулж өгсөн байгаа. Манай улс 2000 онд хүүхдээ эхийн сүүгээр хоолодгоороо дэлхий нийтэд жишээ болж байсан. Харин өнөөдөр эхийн сүүгээр хооллох нь 47 хувьтай болсон байна. Улс орнуудад энэ хэмжээг 40-өөс доош хувьд хүрвэл аюултайд тооцогддог. Эхийн сүүгээ хөхөөгүй хүүхдүүд хатгаа тусах, суулгалт, халдварт өвчин тусах магадлалтай. Хэрэв хүүхдийг зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр ба түүнээс дээш нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлбэл жил бүр эндэж байгаа хүүхдийн амь насыг аварч олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой юм.
Зөрчлийн тухай хуулийн хариуцлагын заалтууд нь эрүүл мэндийн ажилтан болон хүнсний бүтээгдэхүүн импортлогч, худалдаалагчдад хамааралтай юм.
Эхийн сүүнд дархлаа дэмждэг маш олон зүйл бий. 0-6 сартай хүүхдэд эхийн сүүнээс өөр юу ч өгөхгүй ба хөхний сүүгээр хооллоогүй эхийг зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ гэсэн мэдээлэл их явж байна. Энэ нь буруу ташаа мэдээлэл юм. Энэ хуульд эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлого болон үйл ажиллагаа гэж орсон бөгөөд үүнийг дэмжин хэрэгжүүлэх эрүүл мэндийн ажилтнуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж хуульчилсан. Зөрчлийн тухай хуулийн хариуцлагын заалтууд нь эрүүл мэндийн ажилтан болон хүнсний бүтээгдэхүүн импортлогч, худалдаалагчдад хамааралтай юм” гэв.
Зарим бүсгүйчүүд гоо сайхнаа бодож хүүхдээ эхийн сүүгээр хооллохгүй байх нь ихэссэн. Хүүхдээ хөхүүлээгүйн улмаас хөхний халдвар ихсэж байна. Зөрчлийн тухай хуулийн хариуцлагын заалтууд нь эрүүл мэндийн ажилтан болон хүнсний бүтээгдэхүүн импортлогч, худалдаалагчдад хамааралтай” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ